Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл/2020.12.21/
Өчигдөр улсын хэмжээнд 5961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдэж тус голомтоос бүртгэгдсэн нийт тохиолдол 62 боллоо. Мөн Франкфуртын нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрчээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрч, 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.