Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл /2020.12.22/
12 дугаар сарын 21-ний өдөр 12357 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 1006 болж байна. Үүнээс 541 хүн эдгэрч, 456 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс хүнд 6, маш хүнд 1 хүн эмчлэгдэж байна.