Коронавирусийн шинэ голомт гарсантай холбогдуулан хөл хориог өнөөдрөөс/2020.12.23/ эхлэн ирэх 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл сунгахаар болсон. Үүнтэй холбогдуулан 15 чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахыг шийдвэр гаргагчид танилцуулсан. Үүний нэг нь банк санхүүгийн байгууллага юм.
Тэгвэл төрийн банк хөл хорионы хугацаанд салбар нэгжүүдийн ажиллах хуваарийг танилцууллаа. Тус банк нь 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд дараах хуваарийн дагуу буюу өглөөний 09-16 цагийн хооронд ажиллах юм. Төрийн банкны салбар нэгжүүдээр үйлчлүүлэх харилцагчид амны хаалт, бээлийтэй ирж халдвар хамгааллын дэглэмийг барьж хоорондын зайгаа барьж үйлчлүүлэхийг банкны зүгээс анхааруулж байна.