УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа "Цэцэрлэг сургуулийг жигд 12-р сарын 15-наас амраагаад, хоёрдугаар сараас хичээллүүлвэл учиртай байна, Хүүхдийн өвчлөл дэгдэлт газар авч байгаа үед зөв зохицуулалт хийхсэн Боловсролын Сайдаа. Нөхцөл байдлыг үнэлж зөв менежмент хийх нь олон эрсдлээс сэргийлэх байлтай" гэж бичжээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлж буй. Амбулаторид суурилсан тандалтын дүнгээр нийт 277 мянган хүн хандсаны 7,7 хувь нь томуу, төст өвчний шалтгаантай байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын дүнгээр нийт 9643 хүний 32 хувь нь амьсгалын замын хүнд цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний оноштой байна.
Нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байгаа юм.