Эрүүл мэндийн яамны мэдээлэл /2021.04.13/
Сүүлийн 24 цагт 13100 хүнд шинжилгээ хийснээс 885 шинэ тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 16,603 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас,
Улаанбаатар хотод - 836
Орон нутагт - 48 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт халдварт өвчний улмаас 2 хүн нас баржээ. Коронавируст халдварт өвчний улмаас нас барагсдын тоо 21 болоод байна.
Өнөөдрийн байдлаар 2667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн - 1910, хүндэвтэр - 610, хүнд - 127, маш хүнд - 20 хүн байна. Хөнгөн хүмүүсийн тоо буурч, хүнд, хүндэвтэр рүү шилжиж байгаа тул иргэдийг дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн яамнаас сануулж байна.