Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2025 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 11-р сарын 8-наас импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохыг нийслэлээс зогсоогоод буй юм. Тогтоолд найман зохицуулалт тусгаснаас хоёр нь ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнд:
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоно.
- Машин оруулахдаа экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлага тавина.