• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажилчдаа вакцинд заавал хамрагдахыг шаарджээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажилчдаа вакцинд заавал хамрагдахыг шаарджээ

2021/04/16
- Нийгэм
0
    “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнаас Хүний эрхийн Үндэсний комисст гомдол ирүүлжээ. Уг газар нь, үйлдвэрийн ажилтан болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд нь гаргахгүй гэж айлган сүрдүүлжээ. "Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна” гэж гомдол гаргагчид мэдэгджээ. ХЭҮК уг асуудлыг шалгаж  өнөөдөр/2021.04.16/ ирүүлсэн гомдлын дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Зөвлөмж хүргүүлжээ.
      Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавирус (КОВИД-19)-ын халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй тул тус үйлдвэрийн газрын ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж болзошгүй байна.
Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавирус /Ковид-19/-ын халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байхыг Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжид дурджээ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.