• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 8, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ОСКАРЫН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ ӨМНӨД СОЛОНГОС ЭМЭГТЭЙ ЮН ЁО ЖОН ГЭЖ ХЭН БЭ?

ОСКАРЫН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ ӨМНӨД СОЛОНГОС ЭМЭГТЭЙ ЮН ЁО ЖОН ГЭЖ ХЭН БЭ?

2021/04/26
- Энтертайнмент
0

Өнөөдөр/2021.04.26/ өглөө 9 цагт АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол боллоо. Тус ёслолд анх удаа Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ёо Жон “Minari” кинонд бүтээсэн туслах дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр” -ийн шагнал хүртлээ.  Жүжигчин Брэд Питт шагналыг гардуулж өгчээ.

Жүжигчин Юн Ёо Жон “Энэ шагналыг авч байгаадаа итгэж чадахгүй байна. Надад саналаа өгсөн хүмүүст баярлалаа. Гайхалтай "Минари"-гийн гэр бүлд баярлалаа. Стефен Ён, Исаак Юн, Еэри, Жоэл, Алан бидний гэр бүл болсон. Исаак Юн байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсохгүй байх байсан. Мөн найруулагчдаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Жүжигчин Юн Ёо Жон нь Японы Miyoshi Umeki жүжигчний дараа Академийн түүхэн дэх Шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн Азийн хоёр дахь эмэгтэй жүжигчин боллоо. Тэгвэл шилдэг туслах дүрийн эзэн  Юн Ёо Жон гэж хэн бэ?

Юн Ёо Жон 1947 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн бөгөөд  энэ жил 74 нас хүрч байна. 1966 онд жүжигчний карьераа театрын жүжигчнээр эхлүүлж байсан тэрээр 1967 онд  "Ноён Баавгай" бүтээлийн гол дүрд тоглосон бөгөөд түүний анхны гол дүр байсан юм. Харин түүнийг алдар хүндэд хүргэсэн бүтээл 1971 онд түүхэн драма болох "장희빈" бөгөөд хилэнцэт охин Жан Хи Биний дүрийг бүтээсэн нь олны анхаарлыг татжээ. Түүний жүжигчний карьер нь өссөөр байсан бөгөөд 1974 онд хамгийн их алдаршсан оргил үедээ дуучин Жо Ян Намтай гэрлэж, жүжигчний амьдралаас завсарлага авчээ. Гэрлэснийхээ дараа АНУ-д цагаачилж, хоёр хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал нөхөр нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээр 1987 онд  дуусгавар болжээ.

가수 조영남(왼쪽)과 배우 윤여정 / 사진=텐아시아DB

Тэрээр саяхан Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Намайг гэр бүлээсээ салснаас хойш хэн ч надад ажлын санал тавихаа больсон. Үнэхээр аймшигтай хэцүү цаг үе байсан. Гэхдээ би хоёр хүүгээ өсгөхийн тулд юу ч хамаагүй хийж, хичээж байсан. 20 жилийн өмнө од болон мандаж байх үед бардам, юуг ч тоодоггүй байсан үе алга болж, тэр үеэс л төлөвшсөн хүн болсон байх"  гэж дурсчээ.  Үүнээс хойш 2000-аад онд Солонгосын кино урлаг сэргэн мандах үеэр тэрээр кино урлагт эргэн ирсэн юм. Тэрбээр "Явдалтай гэр бүл"/2003/, "Зарц"/2010/, "Мөнгөний амт"/2012/, "Хахаха"/2010/, "Өөр улсад"/2011/, "Эрх чөлөөний толгод"/2014/, "Одоо зөв, тэр үед буруу байсан"/2015/ , "The Bacchus Lady"/2016/, "Keys to the Heart"/2018/ зэрэг олон кино уран бүтээлд дүр бүтээсэн бөгөөд Америк мөрөөдлийг мөрөөддөг Солонгос гэр бүлийг дүрсэлсэн Minari /2021/ кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авсан юм.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

18 дахь удаагийн “Дээлтэй Монгол" наадам 7 сарын 9-нд болно
Нийгэм

18 дахь удаагийн “Дээлтэй Монгол" наадам 7 сарын 9-нд болно

2024/07/02
БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Монголд зочиллоо
Нийгэм

БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Монголд зочиллоо

2024/06/04

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Сыграть в виртуальном казино-сайте с премиями после успешной регистрации аккаунта

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.