• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 6, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Монголд зочиллоо

БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Монголд зочиллоо

2024/06/04
- Нийгэм, Энтертайнмент
0
БНСУ-д Монгол Улсыг сурталчлах "Go Mongolia" арга хэмжээ 3 дугаар сард зохион байгуулагдаж Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг сурталчилсан юм. Энэ үед БНСУ-ын нэрт дуучин Ёнг Таг оролцсон ба БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсыг олон Улсад сурталчлах "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" болох саналыг тавьж, Монголд аялахыг урьсан юм.
Ийнхүү дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" батламжаа өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авлаа.
Тэрбээр "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд аялал хийж, хонио бэлгэнд авсан ба түүнийг өөрийн хоёр дахь цомгийн гол дууны нэр болох FORM гэж нэрлэв. Дуучин Ён Тагаас нэрний утгыг асуувал хөөрхөн байсан учраас ийм нэр өгсөн гэв. Мөн “ТЭРБУМ” мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Бугат ресортод мод тарив.
Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуунууд нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн Монгол, Солонгосын жүжигчдийн хамтран тоглосон "Хүчирхэг охин Намсун" олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болсон тухайгаа ярилцлагадаа дурдаж байв. Түүний хит дуунууд нь "Youtube" сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог байна.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.