УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс(2021.05.08) Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байна. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөө, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг анхааруулж байгаа юм.