• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 6 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Малчдад 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Малчдад 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

2024/04/26
- Нийгэм
0
 “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна.
Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд  Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцах шийдвэр гаргалаа.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалан хэлж байв.
 Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13
Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна
Нийгэм

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

2025/06/11

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • УОК: 18 чиглэл бүхий ААН байгууллагын хязгаарлалт үргэлжилнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.