ТА БАНКИНД ИРЭЛГҮЙГЭЭР МОНГОЛООС БОЛОН ГАДААДААС ОНЛАЙНААР ДАНС НЭЭХ, КАРТ ЗАХИАЛАХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Та Төрийн банкны Гялс банк үйлчилгээнд бүртгэлтэй бөгөөд Монгол улсад оршин суугаа бол Гялс банкаараа дамжуулан карт захиалах боломжтой.
Хэрэв та Гялс банк үйлчилгээнд бүртгэлгүй эсвэл гадаад улсад оршин суугаа бол бүртгэлгүй гэж сонгоод дараах зааврын дагуу хүсэлтээ илгээж карт захиалж, онлайнаар данснаа удирдах боломжтой.
Онлайнаар карт захиалах үйлчилгээ
- Банкны вэб хуудас www.statebank.mn дахь Онлайн- карт захиалах хүсэлт гэсэн хэсэгт хандана
- Оршин суугаа улсаа сонгоно
- Бүтээгдэхүүн сонгох хэсэгт захиалах хүсэлтэй байгаа картын төрлөө сонгоно. Хэрэв Монгол улсаас карт захиалж байгаа бол картыг хүлээн авах Төрийн банкны салбарыг сонгоно, гадаад улсаас карт захиалж байгаа бол карт хүлээн авах шуудангийн хаягийг оруулж картыг энгийн эсвэл буухиа шуудангийн хүргэлтээр хүлээн авах сонголтыг хийнэ.
- Онлайнаар дансаа удирдах Гялс банк үйлчилгээнд бүртгүүлэх мэдээллээ бөглөнө.
- И-мэйл хаяг хэсэгт оруулсан мэйлд тань гэрээ болон хүсэлтийн маягт илгээгдэх тул та зөвхөн өөрөө ашигладаг хувийн мэйл хаягаа оруулна уу.
- Хувийн мэдээллээ оруулах хэсэгт Та өөрийн мэдээллийг үнэн, зөв, алдаагүй бөглөж үргэлжлүүлэх товчийг дарснаар гэрээ зөвшөөрөх хэсэгт шилжинэ.
- Та гэрээг уншиж танилцан Зөвшөөрөх сонголтыг хийснээр банк таныг онлайнаар гэрээтэй танилцсан гэж үзнэ.
Монгол улсаас карт захиалах хүсэлт илгээсэн бол банкны ажилтан таны карт захиалах хүсэлтийг шалган тантай эргэн холбогдох болно.
Гадаад улсаас карт захиалах хүсэлт илгээсэн бол Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт Банкны [email protected] албан ёсны цахим хаягаас хариу өгнө. - Гадаад улсаас карт захиалах хүсэлт илгээсэн харилцагч банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад суугаа бол оршин суугаа улсынхаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулан, бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Банкны заасан хаягт илгээнэ. Үүнд:
- Харилцагчийн бөглөсөн мэдээлэл бүхий анкетад баталгаат гарын үсгээ зурж, нотиариатаар баталгаажуулах.
- Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
- Онлайн түр дансны гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
- Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах
- Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулах бөгөөд картын данс нээж, дансаа онлайнаар удирдах боломж олгох Гялс банк үйлчилгээнд бүртгэж энэ тухай мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаягт илгээнэ.
- Картын данс нээгдсэнээс хойш та хуанлийн 30 хоногийн дотор та дансандаа хүсэлтийн дагуу нээх картын дансны доод үлдэгдэл, картын жилийн хураамж, картыг шуудангаар илгээхтэй холбогон гарах зардлын нийлбэртэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг байршуулснаар Банк картын захиалгыг албан ёсоор баталгаажуулж картыг хэвлэлтэд оруулах болно.