"Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя" уриан дор "Эрүүл амьдралын хэв маяг алхам алхмаар" сэдэвт алхалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахал бидний амьдарлын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. Тиймээс хүн амд идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, явган алхалтын ач холбогдолыг сурталчлах зорилгоор Монгол залуучуудын бүтээсэн "ALHAY" гар утасны аппликейшнийг ашиглан алхалтын аяныг зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээг ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороо, ДЭМБ, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд МУ-ын Эрүүл мэндийн Сайд С.Энхболд, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, ЗГТА - БТСУХ-ны Дэд дарга Ц.Одонбаяр, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт үлгэрлэн өөрсдийн биеэр бие бялдраа чийрэгжүүлэх дасгалуудыг хийж иргэдэд уриалав.