• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Цар тахал гарснаас хойш хүчирхийллийн тохиолдол нэмэгдсэн

Цар тахал гарснаас хойш хүчирхийллийн тохиолдол нэмэгдсэн

2021/11/24
- Нийгэм
0

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд болдог. Уг аяныг энэ жил "Жендерт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай” гэсэн сэдвийн дор зохион байгуулах юм. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангаас хэвлэлийн хурал хийлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лорина Роллс, “Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүн бүхэнд хамаатай. Үүнийг дуугүй өнгөрөөх нь улам даамжруулах, охид бүсгүйчүүдэд хөнөөлтэй явдлыг өөхшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ жил бид хөвгүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайллыг бий болгохыг зорьж байна. Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд, олон нийтийн оролцооны байгууллагууд бүгд хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталсан бөгөөд 2018 онд Жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааны дүнг танилцуулж байсан юм.

Уг судалгаагаар эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийнхаа үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3 хувь нь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртжээ. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор гэр бүлийн орчинд үйлдэгдэх хүчирхийллийн тохиолдол ихэсжээ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн болон хүнд гэмт хэргийн гаралт буурч байгаа мэт боловч нөгөө талаар эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна гэдгийг тодотгон хэлсэн юм.

Түүнчлэн, Нийгэмд хүчирхийлэлд өртөгч нь сул дорой, ноомой, хүлцэнгүй гэх мэтээр нийтлэг ойлгодог. Гэвч олон нийтийн дунд байдаг нийтлэг дүрслэлээр энэ хүн хүчирхийллийн хохирогч, энэ нь хүчирхийлэгч юм байна гэж тодорхойлох боломжгүй. Ямар ч хүн хүчирхийлэгч байж магадгүй, хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй. Иймээс олон нийт хүчээ нэгтгэж, хэвшмэл ойлголтыг халахын төлөө хичээх хэрэгтэй.

КОВИД-19 цар тахал гарснаас хойш дэлхий даяар хүчирхийлэл нэмэгдсэн. Дэлхий дахинд өдөр бүр 137 эмэгтэй хүчирхийллээс болж гэртээ амь насаа алдаж байгаа харамсалтай тоо судалгаа байдаг.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт дэлгэлээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.