• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орууллаа

59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орууллаа

2022/02/21
- Нийгэм
0

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн бөгөөд оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.

Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв.

Нийслэлийн Боловсролын газраас хийсэн судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулж, тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан.  Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамруулсан. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна. Энэ зохицуулалт өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөгдөж эхэлнэ. Оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

№ ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1 БЗД БҮС - I 21-р сургууль   8:15   13:45
2 БЗД 84-р сургууль 7:45   13:15  
3 БЗД БҮС - II 33-р сургууль 7:45   13:15  
4 БЗД 48-р сургууль   8:15   13:45
5 СБД БҮС - I 1-р сургууль 7:45   13:15  
6 СБД ӨЗБЛАСургууль   8:15   13:45
7 СБД БҮС - II 31-р сургууль 7:45   13:15  
8 СБД 6-р сургууль   8:15   13:45
9 СБД БҮС - III 45-р сургууль 7:45   13:15  
10 СБД 11-р сургууль 9:00
11 СБД БҮС - IV Байгаль эх лицей сургууль   8:15   13:45
12 СБД 2-р сургууль 7:45   13:15  
13 СБД Монгол Улсын Консерватори 7:45   13:15  
14 СБД БҮС - V МУБИС - ЕБС 7:45   13:15  
15 ЧД БҮС - I 5-р сургууль 7:45   13:15  
16 ЧД 50-р сургууль   8:15   13:45
17 ЧД БҮС - II 23-р сургууль 7:45   13:15  
18 ЧД 24-р сургууль   8:15   13:45
19 ХУД БҮС - I 18-р сургууль 7:45   13:15  
20 ХУД 15-р сургууль   8:15   13:45
21 ХУД БҮС - II 52-р сургууль 7:45   13:15  
22 ХУД 75-р сургууль   8:15   13:45
23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45   13:15  
НИЙТ 14 9 14 9

                   ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

№ ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
1 БЗД БҮС - I И-Эс-Эм 7:45     13:15  
2 БЗД Кириллица     9:00    
3 БЗД БҮС - II Оюунлаг 7:45     13:15  
4 БЗД  Уудам монгол     9:00    
5 БЗД БҮС - III Шинэ монгол 7:45     13:15  
6 БЗД Төгсдэлгэрэх   8:15     13:45
7 БЗД БҮС - IV Шилдэг     9:00    
8 БЗД Их засаг лицей     9:00    
9 БЗД БҮС - V Эрхэм баян эрдэм     9:00    
10 БЗД Гёте  7:45     13:15  
11 БЗД БҮС - VI Оюуны-Оньс     9:00    
12 СБД БҮС - I Логарифм 7:45     13:15  
13 СБД Үй цай   8:15     13:45
14 СБД БҮС - II Сант 7:45     13:15  
15 СБД Улаанбаатар элит   8:15     13:45
16 СБД БҮС - III Шинэ үе   8:15     13:45
17 СБД БҮС - IV Эрдэмтөгс     9:00    
18 СБД Сэлбэ     9:00    
19 СБД БҮС - V Дойче шуле     9:00    
20 СБД Кинг кидс   8:15     13:45
21 СБД БҮС - V Эрдмийн уурхай     9:00    
22 СБД Хаан эрдэм     9:00    
23 ЧД БҮС - I Тусгал     9:00    
24 ЧД Олонлог     9:00    
25 ЧД БҮС - II Оюут   8:15     13:45
26 ЧД Олонлог эгзэ 7:45     13:15  
27 ХУД БҮС - I Орчлон сургууль     9:00    
28 ХУД Хобби сургууль     9:00    
29 ХУД БҮС - II Оргил сургууль     9:00    
30 ХУД Монгол билиг оюун сургууль     9:00    
31 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль     9:00    
32 ХУД БҮС - IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45     13:15  
33 ХУД Бритиш сургууль     9:00    
34 ХУД БҮС -V Сакура сургууль     9:00    
35 ХУД Солонго Эс Эф сургууль     9:00    
36 ХУД БҮС - VI Жет тэмүүлэл сургууль     9:00    
НИЙТ 8 6 22 8 6

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.