Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд анхаарлын төвөөс гараагүй хэвээр байна. Их хэмжээний үнийн дүнтэй зээл, зориулалтын бус зарцуулалт, мөнгө угаалт, улс төрчдийн нөлөө, авлига хээл хахууль гээд олон асуудал нэг дор яригдаж буй юм. Бас нэг анхаарал татсан асуудал бол Хөгжлийн банкинд хийсэн холбогдох байгууллагуудын шалгалтын дүн. Тэгвэл энэ удаа Хөгжлийн банканд Засгийн газраас 2016 онд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгосон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. Ингэснээр энэ хугацаанд ямар зөрчил илэрсэн болоод хууль хяналтын байгууллага хэрхэн ажилласан зэрэг асуудлууд тодорхой болох юм.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банктай холбоотой зарим нэг аж ахуйн нэгжийн хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд албан тушаалтантай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа юм.