• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
БНСУ-ын аяллын визийн мэдүүлэг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

БНСУ-ын аяллын визийн мэдүүлэг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

2022/05/19
- Нийгэм
0

Цар тахлаас шалтгаалж БНСУ-ын Засгийн газар гадаадаас богино хугацааны аяллын визийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал, хүмүүсийн урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 13-наас С-3 ангиллын виз олголтыг зогсоогоод байсан юм. Уг хоригийг ирэх зургаадугаар сарын 1-нээс албан ёсоор цуцалж байгаа талаар Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ. Ингэснээр хэвийн горимд шилжиж, визийн мэдүүлэг авч эхлэх юм байна.

Богино хугацааны тус виз нь аялах, дамжин өнгөрөх, хамаатныдаа зочлох болон үүнтэй төстэй шалтгаанаар тус улсад 30 хүртэлх хоногийн турш байх эрхийг хүмүүс болон групп жуулчдад олгодог онцлогтой. Мөн 2020 оноос эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болох юм байна. Харин олон удаагийн визийн ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. Түр хугацааны хориг цуцлагдсанаар виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдах юм.

Мөн сурах, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд тус улсын Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визийн портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргах эрхтэй болжээ. Гэхдээ энэхүү шийдвэр тухайн улсад Covid-19-ийн тохиолдол хэр их батлагдаж байгаагаас хамаарч өөрчлөгдөж магадгүй байгааг эх сурвалж мэдээллэж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.