• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2023/06/12
- Нийгэм
0

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд хоёр Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу 2024 онд тохиох Монгол,Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотлов.

Монгол, Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг өнгөрсөн 2022 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг талууд тэмдэглээд тус хорооны II хуралдааныг 2024 онд зохион байгуулахаар тохиролцов.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил-Welcome to Welcome to Mongolia” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулах, Тайландын туроператорын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах монголын талын саналыг тайландын тал дэмжиж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов. Хуралдаан найрсаг уур амьсгалд, ажил хэрэгч, үр бүтээлтэй болж өндөрлөсөн бөгөөд талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит III хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

No description available.No description available.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.