• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 9, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!”

“Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!”

2023/06/14
- Нийгэм
0

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!”  бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн  Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан. Судалгаагаар манай улсад 138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 62.6 хувь нь хөвгүүд байна.

uploaded picture

Монгол Улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенцуудыг соёрхон баталж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан.

Түүнчлэн хэлэлцүүлэгт ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг оролцож, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах олон улсын туршлагаас хуваалцлаа.

Уг арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Матью Ференс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг нар үг хэллээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.