• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 9, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
О.Батхүү: Банкууд 1 хувийн шимтгэл авах нь хууль зөрчиж байна

О.Батхүү: Банкууд 1 хувийн шимтгэл авах нь хууль зөрчиж байна

2023/06/14
- Нийгэм
0

Банкууд 1 хувийн шимтгэл авах нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Иргэний тухай хууль зэргийг тус тус зөрчиж байна. 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү: Иргэд аливаа том банк, байгууллагын эсрэг шүүхдэхэд үнэхээр хүчин мөхөстдөг. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар маш сайн ажиллаж байна. Бид гомдол гаргахад хүлээж авдаггүй, шалгалт хийх гэхээр эрх нь байдаггүй.

Зээлдэгчид өнгөрсөн хугацаанд авсан 1 хувийн шимтгэлээ буцаан олгох ёстой, цаашид шимтгэл авахдаа үндэслэлийг тусгах ёстой гэж шүүх шийдсэн. Гэхдээ Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх нь банкуудад нээлттэй бий. Хувь өмгөөлөгчийн хувьд хэлэхэд, өмнө нь Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд нэг хувийн шимтгэл нь хууль бус гээд тогтоочихсон тул энэхүү маргааныг гурав дахь удаагаа  авч хэлэлцэх үү гэдгийг бүгдээрээ харъя.

Энэ бол зөвхөн ипотекийн зээлтэй холбоотой шалгалтын дүн юм. Банкууд тэтгэврийн зээл, цалингийн зээл, орлого барьцаалсан зээл гэж бий, тэдгээрт шалгалт явуулах шаардлага бий. Шимтгэл авч болно, гэхдээ тэр нь гарч байгаа зардалдаа нийцэж байх ёстой. Маргаан хараахан эцэслэгдээгүй ч иргэдээс хууль бусаар авсан нэг хувийн шимтгэлийг буцаан олгох хүртэл явах болно.

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. 

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй гэжээ.  Шүүх хуралд өмгөөлөгчөөр О.Батхүү, С.Ялалт, н.Цэнгэл, н.Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

2025/05/02

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.