• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ГССҮТ: БНТУ-ын эмчтэй хамтарч нурууны хүнд хэлбэрийн мурийлттай 2 хүүхдэд мэс засал хийлээ

ГССҮТ: БНТУ-ын эмчтэй хамтарч нурууны хүнд хэлбэрийн мурийлттай 2 хүүхдэд мэс засал хийлээ

2023/12/05
- Нийгэм
0
БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэгийн мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн нурууны мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай 2 хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
ГССҮТ, БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны дагуу тэрбээр өнгөрсөн зургадугаар сард тус төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн хүнд гажиг, нурууны мурийлттай (Scoliosis) 12, 14 насны хоёр хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж байв.
Мөн энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тэргүүтэй холбогдох албаны хүмүүс профессор Мехмет Айдоганыг хүлээн авч уулзан, нурууны мурийлт болон нуруу нугасны төрөлхийн эмгэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэ арга туршлагаас хуваалцаж, төвийн эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж чадавхижуулах, хамтын үйл ажиллагааны дагуу цаашид хийх ажлуудаа хэлэлцсэн байна.
Профессор Мехмет Айдоган ГССҮТ-д ажиллах хугацаандаа эмч мэргэжилтнүүдэд зориулан "Metastatic bone tumors" сэдвээр сургалт хийж, эмчилгээний арга зүйн талаар туршлага солилцсон байна.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.