• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ

2023/12/15
- Нийгэм
0

Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод 9 хонож байна. Маш хэцүү амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир нь олдох байх, хийсэн хэрэг үгүй тул гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа.

Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй, намайг сайн шалга, шалгах шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүссээр байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг.

Сонин хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчийн яллах тогтоол хатуу хэлэхэд "онигоо". Муухан бичсэн зохион бичлэг.

Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ цэг, таслал бүр илт худал мэдээллийг агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тодруулбал, ЭМЯ С.Чинзориг хоёрын хоёр охиныг БЗС-аар сургасан нь үнэн. X Богдын эмээ зээлтэй байсан, сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж, төрийн түшээдийн өмнө бөхөлздөг нь үнэн. Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна.

Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү. Тиймээс эрүүл мэнд амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. "Үгэнд ор, үгүй бол шоронд ор" гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагууд анхааралдаа авч шударга ёсны талд зогсч өгнө үү.

                                                              Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг

                                                                                  2023.12.13

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.