• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавих үүрэг өгөв

Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавих үүрэг өгөв

2023/12/18
- Нийгэм
0

Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай БШУ-ны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ.

Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:

  • Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавин, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • Зайн, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн мэдээлэлд үндэслэн хичээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
  • Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсанд шуурхай мэдээллэх;
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх;
  • Асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг анхаарч, цахимаар хичээллэх боломжийг бүрдүүлэх;
  • Хүүхдийг ахуйн осол, гэмтэл /гал түймэр, түлэгдэлт, хөлдөлт, халтиргаа гулгаа, угаартах, өндрөөс унах, овор ихтэй эд, зүйлд дарагдах гэх мэт/ эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  • Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болгов.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.