• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Нэгдүгээр эгнээг хайбрид байдлаар ашиглана

Нэгдүгээр эгнээг хайбрид байдлаар ашиглана

2024/01/16
- Нийгэм
0

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлд дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, Цаашид бүх чиглэлд ядаж өглөөний оргил ачааллын үед нэгдүгээр эгнээг чөлөөлж,  автобусаа явуулна. Уулзварт гацаа үүссэн үед автобусаа түрүүлж хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг мөн Тээврийн цагдаагийн газрынхантай ярилцаад хийж байна. Нийтийн эрх ашгийн төлөө ийм зохицуулалтуудыг хийхээс өөр арга байхгүй.  Нэг автобус 12 метр урттай,  дунджаар 40-50 хүн зорчиж байна.  Нэг машин таван метрийн урттай, 3-4 хүн зорчиж байна.  Тэгэхээр 40-50 хүний эрх ашгийг нэгдүгээрт тавина.  Үүнээс нэгдүгээр эгнээний зохицуулалт нь тийм хатуу байхгүй.

Өглөөний оргил ачааллын үе буюу 06-10 цагийн хооронд нэгдүгээр эгнээгээ автобус ашиглана.  Бусад үед чөлөөтэй зорчиж болохоор хайбрид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг Азийн ихэнх орнууд ашигладаг. Бид бусад оронд туршигдаад үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг Улаанбаатарынхаа нөхцөлд тулгуурлан хийж байгаа. Түүнээс дэлхийн хаана ч байхгүй зохицуулалтыг иргэдэд тулгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Ирэх зургаадугаар сараас Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-120 мянгат-Архивын ерөнхий газар чиглэлд энэхүү нэмэх тэмдгийн туршилтыг хийнэ.  Үүнийг дагасан жижиг зохицуулалтууд орно. Энэхүү зохицуулалт  магадгүй зарим иргэний бухимдлыг төрүүлж мэднэ. Гэхдээ зохицуулалт цогцоороо ажиллаад эхэлбэл иргэдийн бухимдаж байгаа асуудлууд шийдэгдэх юм.

Автобус хамгийн боломжтой, хурдан хугацаанд явна.  Дундаж хурдыг 25-30 км.цагт хүргэнэ гэж тооцоолсон. Одоо автобус 15-18 км.цагийн хурдтай явж байна.

Автобусны чиглэлийн шинэ төлөвлөлтөд  зургаан тойрог зам гаргасан. Нэг тойрог дээр хоёр чиглэлийн автобус зөрж явахаар зохицуулна. Иргэд хүрэх газраа очихдоо хамгийн дөхөм замаар явна гэсэн үг. Өмнөх шиг тойрч зорчихгүй. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хувьд Хархорин, Сандэй-2 зах, Баянзүрхийн иргэд Нарантуул руу гээд явж заншсан буюу амьдарч байгаа тухайн хэсгүүдэд нь тойрог замын чиглэл нэвтрүүлнэ.  Мөн энэхүү тойргууд маань хоорондоо дандаа огтолцоно.  Энэ нь дамжин суусан ч дараагийн тойрог хэлбэрт орж, очих газраа  хүрэх юм. Энэхүү төлөвлөлтөд нийслэл бэлтгэл ажлаа хангаж байна.  Энхтайваны өргөн чөлөөнд нэг чиглэлийн тээврийн хэрэгслүүд ирнэ гэсэн тэмдгүүдээ байрлуулаад эхэлсэн.  Дугаарын хязгаарлалттай, ачаалал харьцангуй бага байгаа үед туршилтаа эхлэхээр төлөвлөсөн.

Төрийн албан хаагч нарыг мөн нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Манай багийнхан чиглэлийн төлөвлөлтөөс гадна нийтийн тээврийн соёл дээр анхаарч байна. Автобусны жолооч гэхэд өдөртөө 2000 орчим хүнтэй харьцдаг.  Зорчигч бүр орж ирээд “Тэнд зогсох үү.Тийшээ явах уу, Нисэх үү, Офицер уу” гээд өдөр 100, 200 удаа асууя гэж бодоход стрессдэнэ.  Дээр нь ачаалал ихтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа.  Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Хотын удирдлага удахгүй жолооч нарын цалинг нэмэхээ амласан. Тиймээс цалинг нэмэхтэй зэрэгцэн жолооч нараас үйлчилгээний стандартыг нэхэж ажиллана. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, шинэ автобусууд ирсээр байна.  Жолооч нарын цалинг нэмж, стандартын хувцастай болж байна. Ингээд дараагийн түвшинд харилцааны асуудалд анхаарах хэрэгтэй.  Зөвхөн жолооч гэхээс илүү зорчигчийг мөн мэдээллээр хангах хэрэгтэй.  Тухайн маршрутын чиглэл дугаар, хаана очих, зогсох нь  тодорхой байх нь харилцаанд ч нөлөөлж байна.  Тэгэхээр чиглэлийг богиносгож байгаа нь үүнтэй холбогдоно" гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.