Өчигдөр нийслэлд цас орсон хэдий ч өнөөдөр өглөө эхүүн, өмхий үнэр хот даяар тархаж, иргэдийн толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгаа талаар олон нийтийн сүлжээнд бичээд байна.
Агаарын чанарын 11:00 цагийн байдлаарх хэмжилтээр 1 хороолол, Хайлааст, МҮОНРТ орчимд агаар их бохирдолтой байна. Харин нийслэлийн гурван цэгт агаар бохирдолтой, 11 газарт бага бохирдолтой гэх утгыг зааж байна.
Уг хэмжилтээр агаарын бохирдол их гэсэн утга заасан 1-р хороололд хүхрийн давхар исэл их буюу 344 гарсан бөгөөд бусад хэсэгт хүлцэх хэмжээнээс хэтрээгүй байна.
Одоогоор албаны газруудаас хотод тархсан үнэр хаанаас ямар шалтгаанаар үнэртэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.