Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Тайланг авах хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байгааг Татварын байгууллагаас санууллаа.
Иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.
Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд нотлох баримтыг бүрдүүлэх материал цэсэд бүрэн хавсаргахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулсан байхыг зөвлөж байна.
Анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг тавдугаар сард данс руу нь шилжүүлдэг билээ.
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах юм байна.