Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 4 дүгээрулирлын байдлаар нийт 51.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 771.1 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөнААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (4.3%) мянгаар, өмнөх улирлаас 682 (1.4%)-оор , ажиллагчдын тооөмнөх оны мөн үеэс 15.1 (2.0%) мянгаар, өмнөхулирлаас 3.1 (0.4%) мянгаартус тус өсжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээрулирлын тайланд хамрагдсан 771.1 мянган ажиллагчдын сарын голчцалин 1781.4 мянган төгрөг байна. Голчцалин өмнөх улирлаас 225.0 (14.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар 2235.4 мянгантөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.1 (27.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 226.1 (11.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар ҮСХ-оос мэдээлэв.
Бодит цалингийн индексийг салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулбал урлаг үзвэр тоглоом наадмын салбарт ажиллагчдын бодит цалингийн өсөлт хамгийн их хувьтай байна. Харин олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.