Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдлээ.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.
Дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэвч М.Бадарчаас авсан сорьцонд допингийн эсрэг бодис илэрсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Арбитрын шүүхэд хандаж, гомдол мэдүүлсэн байсан ч удтал маргаан дагуулсан асуудалд Арбитрын шүүх шийдвэрээ гаргалаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан байсан юм.