“Мото арена” бүхий Belle foret resort
БНСУ-ын зорин аялах гэж буй бол танд Чонжү хотод байрлах Belle foret resort-ийг санал болгож байна. Тус ресорт нь аялж зугаалах цогц үйлчилгээг бий болгосон гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед аялагчид гольф тоглох, луже унах, картинг унах зэрэг сонирхолтой зүйлсийг хийхийг зорих болсон. Үүнд нийцсэн үйлчилгээ Belle foret resort-д бий.
Belle foret resort дахь “Мото арена” Уг мото аренагийн замын нийт урт нь 1.5 км бөгөөд гурван удаа тойроход 15 минут болох бөгөөд дээд хурд нь 60 км.
Мөн тус ресортод очсоноор лүүж унах боломжтой.
Медиа арт төв
Хойд Чүнчон аймгийн Yeongdong сумын Wine Tunnel
Амтат усан үзмэнд исгэгч холилгүй хийсэн дарсыг эндээс амсаж болох юм. 420 метр үргэлжлэх Wine Tunnel нь төрөл бүрийн дарснаас бүрдэх бөгөөд удаан хадгалагдсан шинэхэн гээд өөр өөрийн онцлогтой дарснуудтай танилцах боломжтой юм. Жил бүр зохион байгуулагддаг дарсны фестивальд газар газраас хүмүүс зорин ирж дарсны амталгаа хийдэг байна. Та ч мөн фестивалийг тааруулан очиж сонирхох боломжтой.
Мөн тунелийн бүрдэл хэсэг болох усан үзмийн талбай, дарсны соёлын төв, дэлхийн дарсны танхим, дарсны амталгаат хэсэг, ресторан, хурим зэрэг арга хэмжээний танхим, фото хэсэг зэргээр аялах боломжтой.
Jade cave
Энэхүү хаш чулуун агуй нь жилийн турш 15 хэм орчим байдаг сэрүүн, нууцлаг олон зүйлстэй. Энэхүү өргөн уудам агуйд дэлгүүр, тоглоомын талбай байгаад зогсохгүй завиар гулгах боломжтой. Кафе, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг олон төрлийн үзвэр үйлчилгээтэй гэр бүл, хосуудад тохиромжтой газар юм.
Түүхийг нь товчхон сөхвөл, Чонжу хотод байрлах Донян уурхайд 8000 гаруй уурхайчин ажиллаж байсан бөгөөд энэ нь Өмнөд Солонгос дахь цорын ганц цагаан хаш, талькийн уурхай байсан юм. Гэвч Хятад улсын импортын хямд үнэтэй өрсөлдөх боломжгүйгээс хаалгаа барьсан байдаг. Үүний дараа уг уурхайг сэргээж бүтээн байгуулалт хийснээр “Хаш агуй” бий болжээ.