• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 6, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
БНСУ-ын Чонжү хотоор аялахдаа үзэж болох онцлох газрууд...

БНСУ-ын Чонжү хотоор аялахдаа үзэж болох онцлох газрууд...

2024/08/11
- Нийгэм
0

“Мото арена” бүхий Belle foret resort

БНСУ-ын зорин аялах гэж буй бол танд Чонжү хотод байрлах Belle foret resort-ийг санал болгож байна. Тус ресорт нь аялж зугаалах цогц үйлчилгээг бий болгосон гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед аялагчид  гольф тоглох, луже унах, картинг унах зэрэг сонирхолтой зүйлсийг хийхийг зорих болсон. Үүнд нийцсэн үйлчилгээ Belle foret resort-д бий.

 Belle foret resort дахь “Мото арена” Уг мото аренагийн замын нийт урт нь 1.5 км бөгөөд гурван удаа тойроход 15 минут болох бөгөөд дээд хурд нь 60 км.

Мөн тус ресортод очсоноор лүүж унах боломжтой.

Медиа арт төв

Хойд Чүнчон аймгийн Yeongdong сумын Wine Tunnel

Амтат усан үзмэнд исгэгч холилгүй хийсэн дарсыг эндээс амсаж болох юм. 420 метр үргэлжлэх Wine Tunnel нь төрөл бүрийн дарснаас бүрдэх бөгөөд удаан хадгалагдсан шинэхэн гээд өөр өөрийн онцлогтой дарснуудтай танилцах боломжтой юм. Жил бүр зохион байгуулагддаг дарсны фестивальд газар газраас хүмүүс зорин ирж дарсны амталгаа хийдэг байна. Та ч мөн фестивалийг тааруулан очиж сонирхох боломжтой.

Мөн тунелийн бүрдэл хэсэг болох усан үзмийн талбай, дарсны соёлын төв, дэлхийн дарсны танхим, дарсны амталгаат хэсэг, ресторан, хурим зэрэг арга хэмжээний танхим, фото хэсэг зэргээр аялах боломжтой.

Jade cave
Энэхүү хаш чулуун агуй нь жилийн турш 15 хэм орчим байдаг сэрүүн, нууцлаг олон зүйлстэй. Энэхүү өргөн уудам агуйд дэлгүүр, тоглоомын талбай байгаад зогсохгүй завиар гулгах боломжтой. Кафе, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг олон төрлийн үзвэр үйлчилгээтэй гэр бүл, хосуудад тохиромжтой газар юм.

Түүхийг нь товчхон сөхвөл, Чонжу хотод байрлах Донян уурхайд 8000 гаруй уурхайчин ажиллаж байсан бөгөөд энэ нь Өмнөд Солонгос дахь цорын ганц цагаан хаш, талькийн уурхай байсан юм. Гэвч Хятад улсын импортын хямд үнэтэй өрсөлдөх боломжгүйгээс хаалгаа барьсан байдаг. Үүний дараа уг уурхайг сэргээж бүтээн байгуулалт хийснээр “Хаш агуй” бий болжээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.