• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“ЭРДЭНЭС ҮТП” ХХК технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулав

“ЭРДЭНЭС ҮТП” ХХК технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулав

2024/10/07
- Нийгэм
0

Монгол Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн /шинэлчилсэн найруулга/  дагуу Засгийн газрын 2023 оны 217 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “ЭРДЭНЭС ҮТП” ХХК нь “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулагдсан.

Үйлдвэрлэл, технологийн паркууд нь орд газруудын эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох замаар Монгол Улсад хими-металлургийн салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн эзэмшилд буй орд газруудын нөөцийг баяжуулах, боловсруулах боломж бүхий платформыг бий болгож, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өндөр өгөөжийг авчрах, Монгол Улсын үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн гол тулгуур болох стратегийн ач холбогдолтой, үндэсний хэмжээний мега төсөл юм.

“Эрдэнэс ҮТП” компани нь 2023 онд байгуулагдсанаасаа хойш Үйлдвэрлэл, технологийн паркуудын тогтвортой хөгжил, найдвартай үйл ажиллагааг хангуулах чиг баримтлал боловсруулж, ЭРДЭНЭТ, ДАРХАН, ХӨТӨЛ, БОР-ӨНДӨР, БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙ ҮТП-уудын  хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж “ЭРДЭНЭС МОНГОЛ” нэгдлийн үйлдвэр технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөө-1448” нэртэй 7  боть бодлогын баримт бичгийг эрхлэн гаргалаа.

Бид Үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн төлөвлөгөөг “Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Алсын хараа-2050” бодлого болон ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд  ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлэх “Эрдэнэт ҮТП”, “Тавантолгой ҮТП” “Хөтөл ҮТП”, “Бор-Өндөр ҮТП” төслүүдийн танилцуулгыг Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн парк байгуулах саналууд  дэмжигдлээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулах 6 Үйлдвэрлэл, технологийн паркийг тухайн бүс нутгийн ашигт малтмал,  дэд бүтэц, эрчим хүч, хүний нөөц, үйлдвэрүүд  зэрэг бодит нөөцүүдэд түшиглэн байгуулах юм.

Тухайлбал, Эрдэнэт Үйлдвэрлэл технологийн паркийг Эрдэнэтийн овоо зэс молибдений ордыг түшиглэн ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР хэлбэрээр байгуулна.

Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг  Эрдэнэт “ҮТП” байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, 400 орчим га талбайд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд авто зам, асфальт бетон хучилттай замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлж 55%-тай үргэлжилж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.