• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 8 сар 5, 2022
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ 7 ХОНОГ

ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ 7 ХОНОГ

2020/08/02
- Нийгэм
0

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе

😀😍🥰"Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе"✅✅✅👉Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног 2020.08.01-08.07✔️

Posted by Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв on Friday, July 31, 2020

 

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний 1 цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45% бууруулах боломжтой.

Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56% , 12-23 сартайд 23%-иар тус тус өсдөг байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй байдаг байна.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МОНГОЛБАНК УНГАРЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Нийгэм

МОНГОЛБАНК УНГАРЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2022/07/19
Эрт илрүүлэгт хамрагдахын тулд ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөх хэрэгтэй
Нийгэм

ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРЦГААЯ

2022/07/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Ц.Ариунболд: Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.