Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг 8 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна. Хамтарсан баг 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, цагдаа, тагнуулын газартай хамтран #COVID19 коронавируст халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгон, нэн тэргүүнд хийх ажлыг тодорхойлж, төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлаар зөвлөлдлөө.
Түүнчлэн Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН төслийг хэрэгжүүлж байгаа Дархан-Уул аймгийн өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.