Амиа хорлолтоос болж 40 секунд тутамд нэг хүн нас барж байгаа тухай статистик мэдээг ДЭМБ-аас гаргажээ. Харин та 40 секундэд хэн нэгнийг аварч болох юм. 9 сарын 10-ны энэ өдөр Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх Дэлхийн өдөр болгосон. Энэ өдрийн хүрээнд ДЭМБ-аас 40 секунд зөвлөмжийг танд хүргүүлж байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд тусалж чадах бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой болохыг зөвлөмжид тусгажээ.