Намрын хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцээд 9, 10 дугаар сард риновирусээр үүсгэгдэг ханиад их болдог. Харин томуугийн вирус 11 сарын 15-наас хойш эргэлтэд орж 3-р сарыг дуустал үргэлжилдэг.
Ханиад, шуухинаагийн үед илрэх шинж тэмдэг:
• Нусгайрах
• Хамар битүүрэх
• Найтаах
• Хоолой хөндүүрлэх
• Ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг
Ханиад, шуухинаа хүрсэн тохиолдолд анхаарах зүйлс:
• Гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар, хоолойг утах,
• Өдөрт 2-3 удаа давс, нимбэг, содны уусмалаар 4-5 хоног ээлжлэн хоолойг зайлах
• Аньс, нэрс, чацарганыг ойр ойрхон бага багаар халуун бүлээнээр уух
• Бага насны хүүхдэд цэгэн иллэг хийх
• Гарын шууны дотор тал руу эсвэл алчуур, сальфеткаар амаа таглан ханиаж найтаах
• Шим тэжээллэг сайтай, сонгино сармистай шөлтэй хоол идэх
• Сайтар унтаж амрах. Ялангуяа бага насны хүүхдийг 22 цагаас өмнө унтуулах
• Дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй