ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Манай улсын хувьд 439 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан. 119 утсанд 24 цагийн хугацаанд 2,400 гаруй хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан” гэв.
Дашрамд дурдахад иргэд та бүхэн 119 дугаарын утсанд хандаж корона вирустай холбоотой мэдээлэл зөвлөгөө авах боломжтой бөгөөд тус дугаар 24 цагийн турш ажиллаж иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.