Улаанбаатар хотоос орон нутаг руугаа буцах хүсэлтэй 27 мянган иргэн, харин УБ хот руу орох шаардлагатай 11 мянга гаруй иргэн бий. Иргэдийг бүртгэлжүүлж эхэлэхээр энэ тоо нэмэгдэхээр байгааг албаныхан хэлж байгаа. Орон нутгийн иргэдийг гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын 119.mn вэбхуудас болон аппликэйшнийг бэлэн болгоод байгаа юм. Энэ дагуу иргэдийн бүртгэж, бүртгэлийн дагуу шинжилгээ хийлгэх байршлыг тодорхойлж өгөх юм. Бэлтгэл байдал ерөнхийдөө хангагдсан, энэ долоо хоногийн сүүлээр орон нутгийн иргэдийг гаргах боломжтой гэж үзэж байгаа юм байна.