• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 26, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
УХТЭ-Д "ДЭЛХИЙН ХАРВАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

УХТЭ-Д "ДЭЛХИЙН ХАРВАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

2020/12/01
- Нийгэм
0

Дэлхийн харвалтын эсрэг өдөр жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгаас “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг зохион байгуулж байна.

УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд:

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгээс шат дараатай ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг бол Дэлхийн харвалтын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд тархины цусны харвалтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, үзлэг оношилгоог таван өдрийн турш үзүүлнэ.

Бидний хувьд нарийн мэргэжлийн төвүүдийн төвлөрлийг сааруулах Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд бусад эмнэлгийн ачааллыг хуваалцах замаар тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж, энэ ондоо багтаан тархины харвалтын нэгжийг байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлийн зүүн бүсийн иргэдэд энэ төрлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэх юм.

УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаа:

“Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг үйлчлүүлэгч, сувилагч, эмч нар гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах юм. Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн баримт бий.

Тархины цус харвалтын шинж тэмдэг дийлэнхдээ ахмадуудад илэрдэг байсан бол сүүлийн жилүүдэд залуус, хүүхдүүдийг ч айлгах болжээ. Энэ нь нийгмийн бухимдал, сэтгэл гутрал, амьдралын буруу хэв маяг, хооллолтоос шууд бусаар хамаардаг болохыг эмч нар хэлж байна.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.