Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл/2020.12.19/
12 дугаар сарын 18-ны өдөр 11 191 хүний сорьцод шинжилгээ хийснээс 12 хүнд халдварын тохиолдол илэрлээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 6 өвчтнөөс халдвар илэрсэн байна. Мөн Франкфуртын нислэгээр ирсэн 6 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн байдаар Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 953 байна.