• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 6 сар 21, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ТӨРИЙН БАНК:"Ятгах тусам нягтал" аянд III байранд шалгарлаа

ТӨРИЙН БАНК:"Ятгах тусам нягтал" аянд III байранд шалгарлаа

2021/01/04
- Нийгэм
0

   Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан "Ятгах тусам нягтал" аянд Төрийн банк III байранд шалгарлаа.

Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх “Ятгах тусам нягтал” гурав дахь удаагийн аяныг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд манай улсад үйлдэгдсэн гэмт хэргийн багагүй хувийг санхүүгийн залилан, луйврын гэмт хэрэг эзэлж байна. Тухайлбал энэ төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх бүр өсчээ.

Ийм учраас Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал учрах аюул занал, хохирлыг таниулах, цахим орчинд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдийн тоо болон хохирлыг бууруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй аян”-ыг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2”  аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор гурван сарын хугацаанд дахин хэрэгжүүлээд байсан юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • The Role of Regulation in Ensuring Fair paysafe casino

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Топовые гэмблинг-платформы с привилегиями и входом через гаджеты.

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.