• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 1 сар 27, 2021
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Шинжилгээний бүх цэгүүд энэ амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт төвлөрч ажиллана

Шинжилгээний бүх цэгүүд энэ амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт төвлөрч ажиллана

2021/01/09
- Нийгэм
0

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс бямба, ням гарагт нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Хэн нь хэн бэ: Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хэн, хэн удирдаж байна вэ
Нийгэм

Хэн нь хэн бэ: Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хэн, хэн удирдаж байна вэ

2021/01/26
Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно
Нийгэм

Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

2021/01/24

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

    Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хэн нь хэн бэ: Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хэн, хэн удирдаж байна вэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Д.Энх-Амгалан: Самрын экспортоос жилд 100 сая ам.доллар олох боломжтой

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.