Дуучин Нара буюу М.Нарантуяагийн эхлүүлсэн "Шинэ өлгий" аян амжилттай явагдаж, хандивын дансанд 16.212.915 төгрөг цугларчээ. Тэрээр нийслэлийн томоохон дөрвөн төрөх эмнэлгийн бүх өлгийг шинэчлэх зорилгоор "Шинэ өлгий" аяныг эхлүүлээд байгаа юм. Төрөх эмнэлгүүдийн бүх өлгийг шинэчлэхэд 1200 ширхэг өлгий хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан байна. Аяныг эхлүүлээд удаагүй байгаа ч багагүй мөнгө цугларсан төдийгүй хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн төрөх тасгаас эмч нар холбогдох болсон байна. Хөдөө орон нутгийн эмнэлгийн төрөх тасгийн өлгий ч мөн шинэчлэх шаардлагатай байгаа тухайгаа учирласан байна. Тиймээс дуучин Нараа "Шинэ өлгий" аянаа улам бүр өргөжүүлж үндэсний аян болгохоор ажиллаж байгаа юм байна. Тэрээр аяны хүрээнд цугларсан мөнгөний зарцуулалтыг ил тод нээлттэй байлгаж, ямар үр дүнд хүрснээ тайлагнана гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Хэрвээ та "Шинэ өлгий" аянд нэгдэхийг хүсвэл...
Хандивын данс : Хаан Банк 5163372057 Нарантуяа-Нара

