Цэцэрлэг ээлжийн багштай хичээллэх болсныг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Эхний ээлжинд энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна. Ингэснээр цэцэрлэг 07.00-20.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана гэсэн үг юм.
Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой.