• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 29, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Монгол оюутнууд “Бүс ба Зам” тэтгэлгээр Макаод суралцах боломж нээгдлээ

Монгол оюутнууд “Бүс ба Зам” тэтгэлгээр Макаод суралцах боломж нээгдлээ

2021/08/30
- Нийгэм
0

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас санал гаргаж хүсэлт тавьсны дагуу дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар 9  орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна.  Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.

Макаод суралцах сонирхолтой монголын оюутнууд дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд дараах их сургуулиудад хүсэлтээ гаргах боломжтой.

Макаогийн Их сургууль (The University of Macau), Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology), Макаогийн Сити их сургууль (City University of Macau), Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph), Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute) Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies).

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.