• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 29, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХАМГИЙН ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛНЭ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХАМГИЙН ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛНЭ

2021/08/30
- Нийгэм
0

Ирэх сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

2021-2022 оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. Энэ хичээлийн жилийн хугацаанд үдийн хоолны үйлдвэрлэлд 3100 тонн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тонн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тонн төмс, хүнсний ногоо, 3500 тонн жимс, жимсгэнэ шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын 2020 оны А-234/А-359 дүгээр хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталж, үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байна. Энэ жагсаалтад мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэрэг 90 гаруй бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс нийлүүлэхээр, төрөл бүрийн будаа, шош буурцаг, самар, ургамлын тос, жимсний нэр төрлийн 50 орчим бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүн байж болохоор заасан.

Сурагчдын “Үдийн хоол”-ыг бэлтгэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах хуулийн зохицуулалттай

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зарчмыг баримтлахаар заасан нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид тухайн орон нутгийн үйлдвэрлэлээс, боломжгүй тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүтээгдэхүүн байх эрэмбийг тогтоосон.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн сургуулийн хүнсний хангамжид тухайн орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлийг ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусган ажиллаж байна. Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын гаралтай болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгох ажлыг хэрэгжүүлж байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа зохистой дадал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх зэргээр цаашид сургууль, цэцэрлэгт нийлүүлэх хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагуудыг өндөрсгөж, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорино.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.