• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 6 сар 30, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ээмэг болон чип ашиглаж мал бүртгэлжүүлэх аян өрнөж байна

Ээмэг болон чип ашиглаж мал бүртгэлжүүлэх аян өрнөж байна

2021/10/06
- Нийгэм
0

ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Мал бүртгэлжлүүлэх ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн дараах мэдээллийг өглөө.

Аяны хүрээнд мал сүргийг үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэлжүүлж байгаа гэлээ. Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний технологит хугацаа хавар 3-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл, намар 9-р сарын 10-наас 11-р сарын 10-ныг хүртэл байдаг. Намрын технологит хугацаанд цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан мал сүргийг бүртгэлжүүлэх ажил ид өрнөж байна.

Тэр дундаа БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт маш чухал байдаг. Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг 12 оронтой код бүхий ээмэг болон чипийг ашигладаг бөгөөд чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээ, хонь, ямаанд хэрэглэж байна.

Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулснаар малчдад тодорхой боломжууд бий болох юм.  Тухайлбал,

  • Мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх,
  • Малаа алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой,
  • Малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулдаг байх зарчимд шилжиж байгаа,
  • Түүнчлэн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломж тус тус бүрдэж байна.

Нийт 1.0 сая толгой мал бүртгэлжүүлэхээр төлөвлөснөөс хаврын технологит хугацаанд 46.0 хувийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна. Одоо намрын технологит ажил эхлээд ид дундаа явж байгаад бөгөөд 11-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Мөн тухайн малын ээмэгний дугаараас гадна мал зүйн шаардлага хангасан фото зургийг нь мэдээллийн санд оруулах зорилготой ажиллаж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг давхар хөгжүүлж байгаа аж.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.