НОК-оос өнөөдөр цар тахлын нөхцөл байдлын талаар 7 хоногийн тойм мэдээлэл өгөх үеэр эмнэлгүүдийн орны хүрэлцээ ямар байгааг тодрууллаа.
14 хоногийн өмнөөс ор зохицуулах Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Аравдугаар сарын 13-ны байдлаар дүүргийн тандалтын багаас 511 хүнийг хэвтэх шаардлагатай гэж үнэлсэн учир эдгээр иргэнийг 35 эмнэлэгт хэвтүүлсэн.
Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 6443 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 6429 хүн болж багахан тоогоор буурсан.
Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа ч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.
Хүнд өвчтөнүүдийн тоо 1458 байсан бол өнөөдрийн байдлаар 1522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй гэлээ.