2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай. Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн суралцагчид 32, 4-5 дугаар ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм.
Хичээлийн жилийн 1-р улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар 2-р улирлын 7 хоногийн амралтыг 1-р улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно гэсэн байдаг.
Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:
I улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 09 сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12-р сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 01 сарын 28-ны өдөр гүйцнэ.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12-р сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 01 сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал:
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 01 сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны 04 сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 04 сарын 4-ний өдөр эхэлнэ.
1-3 дугаар ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 05 сарын 30-ны өдөр эхэлнэ.
4-5 дугаар ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 06 сарын 6-ны өдөр эхэлнэ.
6-12 дугаар ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 06 сарын 13-ны өдөр эхэлнэ.
Эх сурвалж: БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар