Сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 1147, орон нутагт 1006 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 21-80 насны 17 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 340.839 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1574 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18.717 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 52.060 иргэн байна..
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 373 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг нэмэлт 3-р тун хийлгэсэн байна.