БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 138.672 оюутан суралцаж байгаагаас 13 хувь нь буюу 18,039 оюутан коронавирусийн халдвар авсны улмаас цахимаар хичээллэж байна.
Дотуур байранд амьдарч буй нийт 6,165 оюутнаас 523 оюутан халдвар авчээ.
Их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь коронавирусийн халдвар авч батлагдсан талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Байнгын хорооны хуралдаан үеэр мэдээлэл өглөө.